

Ноосон хивсний толбо цэвэрлэх зөвлөмж
1.Толбыг тогтсон доор нь цэвэрлэх. Удаасан тохиолдолд дараа нь цэвэрлэхэд хүнд болох ба эсвэл арилахааргүй үлдэж болно.
2. Толбыг эхний удаа аль болох ямар ч цэвэрлэх бодис ашиглахгүйгээр цэвэрлэхийг оролдох хэрэгтэй.
3. Хивсэн дээр тогтсон шинэхэн толбыг цэвэрлэхдээ толбон дээр хүчтэй дарж цэвэрлэж болохгүй. Хүчтэй дарсан тохиолдолд толбо хивсний гүнд шингэн орно.

4. Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэгээний шингэн бодисоор цэвэрлэхдээ ус хэрэглэхгүйгээр цэвэр бодисоор нь цэвэрлэх хэрэгтэй. Ус хэрэглэсэн тохиолдолд толбо нүүх аюултай.
5. Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэхдээ гаднаас нь дотогш чиглэлээр цэвэрлэнэ. Дотроос нь гадагш чиглэлээр цэвэрлэсэн тохиолдолд толбо гадагшаа томрон нүүх аюултай.
6. Толбыг цэвэрлэж хатаасаны дараа толбоны үлдэгдэл дахин үзэгдэж болно. Үүний шалтгаан нь толбыг уусган цэвэрлэх явцад зарим хэсэг нь хивсний гүн дэх хуурай хэсэг рүү нэвчиж ороод, хивс хатсаны дараа дахин үзэгдэж болно. Энэ тохиолдолд цэвэрлэх процессыг толбо дахин харагдахгүй болтол хэд дахин давтан хийж болно.






















