

ЗОЧНЫ ӨРӨӨНДӨӨ ХИВС СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?
Гэрийнхээ дасал болсон хэв маягаас уйдсан үедээ хивснийхээ байрыг сэлгэх, шинэ хивс худалдан авах нь хамгийн хялбар, хямд шийдэлд тооцогдоно. Энэ удаад гэрийн тав тух, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч хивс худалдан авахад юуг анхаарах, хэрхэн арчилах талаар цогц зөвлөгөөг хүргэж байна.
- Өөрийн мэдрэмжээ сайтар сонсох
Таны худалдан авалтын хамгийн чухал нь та сэтгэл ханамжтай байх явдал тул түрүүнд шинэ хивс сонгохдоо анхаарах зүйл бол өөрийн сонголтын мэдрэмж хамгийн чухал юм. Та цэвэр ноосон, өндөр нягтаршилтай хивс худалдаж авбал сонгосон хивстэйгээ удаан сэтгэл ханамжтай амьдрах болно.
- Өрөөний сонголт
Мэдээж та өрөөнийхөө хэр том бэ гэдгээс шалтгаалан хивс дэвсэх шалны хэмжээгээ тооцоолох хэрэгтэй. Хэрэв та гал тогоондоо хивс авахаар шийдсэн бол хивсэн дээр сандал ширээ тавих хэсгээ тооцоолох хэрэгтэй. Хэрэв та зочны өрөөндөө хивс авах бол өрөөний тавилга, цөнхны хөшиг, шал, ханын өнгөнд зохицсон том хэмжээтэй хивс тохиромжтой. Үүдэн хэсэгтээ хивс сонгох бол урт нарийн хэмжээтэй нь илүү зохимжтой. Тийм учраас та хэмжээгээ сайтар нягтлан манай стандарт хэмжээнээс аль нь тохирохыг олох нь зөв юм.
- Хэмжээгээ сайтар нягтлах
Та өөрийнхөө хивс дэвсэх өрөөгөө хэмжсэнээр эрсдэлтэй худалдан авалт хийхээс сэргийлнэ. Бүх өрөөгөө хивсээр дүүргэх нь тохиромжгүй, эсвэл өрөөндөө хэтэрхий жижиг хивс дэвсэх нь мөн л тохиромжгүй. Та зөв л хэмжээгээ сонгох ба манай үндсэн 160*240, 200*300, 240*340, 250*350, 300*400, 300*500, 400*500, 400*600 хэмжээнээс аль нь зохимжтой таарах вэ гэдгийг сайтар бодолцоорой.
- Унтлагын өрөөнд хивс сонгохдоо:
Өглөөг хүйтэн шал биш зөөлөн хөвсгөр хивсэн дээр гишгэж угтах шиг тааламжтай зүйл хаана байх билээ. Унтлагын өрөөндөө нягт өндөртэй хивс сонгосноор илүү тав тухтай, бамбалзсан, дулаан мэдрэмжийг авах боломжтой. Мөн орны хэмжээнээс хамааран орны 3 талд эсвэл 2 талд 100*200 гэх мэт зориулалтын стандарт хэмжээнээс өрөөний өнгө төрхөд таарахыг сонгох нь зөв шүү.
- Зочны өрөөндөө хивс сонгохдоо:
Зочны өрөө бол унтлагын өрөөг бодвол гаднаас ирсэн айлчин гийчин орж гардаг тул эдэлгээ даахаар маш чанартай, өндөр нягттай ноосон хивс тохиромжтой. Та буйдан болон өрөөний хэмжээнээс шалтгаалан хэт том биш, хэт жижиг биш хэмжээтэйг сонгоорой. Ялангуяа буйдан үргэлжилсэн урт, саланги 2 сандалтай гэх мэт сүүлийн үеийн интерьерийн чиг хандлагаас шалтгаалаад өөр өөр байгаа тул ямар буйданд, ямар орчинд тавихаа сайтар бодох нь мөн л эрсдэлтэй худалдан авалтаас сэргийлнэ.






















