

Хонины ноосны тухай
Монгол хонины ноосны ширхэг нь бүдүүн, хөндий голтой зэрэг онцлог нь Төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон биологийн онцлог юм.
Монгол хонины ноосны давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулаан дулааныг сайн тусгаарладаг биологийн нэг давуу тал нь юм.
Агаарын чийгшил их үед ноос нь хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноосноос 960 килоджоул дулаан ялгардаг тул түүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж хэлж болно.

Ноосон материал нь өрөөний дулааныг хадгалж, чийгийг шингээн, өрөө тасалгааны бичил уур амьcгалыг тогтмол байлгадаг.
Ноосны шатах температур 560оС байдаг учраас тийм ч амархан шатдаггүй.
Ямар нэг материалын галд тэсвэрлэх чадвар нь тухайн материалын үндсэн түүхий эдийн химийн бүтцээс хамаарах бөгөөд нүүрстөрөгчийн хэмжээ 30 %-иас илүү байвал галд тэсвэртэй материалын группд багтдаг байна.
Ноосон ширхэгтийн гадна үеийг бүрдүүлдэг кератиний 50.65 % нь нүүрстөрөгч байдаг байна.
Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Түүнийг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг.






















