

Тэмээний ноосон бүтээгдэхүүн гэрийн нөхцөлд цэвэрлэх зөвлөмж
Тэмээний ноосыг зөвхөн гараар угаах хэрэгтэй ба дараах 7 алхмаар бүтээгдэхүүнээ угаагаарай.
Алхам 1. Бүлээн усандаа угаалгын нунтгаа тохирох хэмжээгээр нь хийж, жигд тарааж хөөсрүүлнэ.
Алхам 2. Бүтээгдэхүүнээ усандаа хийгээд тойрог хэлбэрээр зөөлөн эргүүлж, зөөлөн дарж угаана. Тэмээний ноос нь сунаж хэлбэр алдагдах магадлалтай учир базаж үрж, нухаж угааж болохгүй. Энэ маягаар 5 минут гаруй эргүүлнэ 5 минутад тэмээний ноосон бүтээгдэхүүний хир бохирдол хангалттай арилдаг.
Алхам 3. Цэвэр усаар зайлна.Крантнаас гоожиж буй усанд зайлахаас аль болох татгалзаарай. Саванд хүйтэн ус хийж байгаад усандаа булхаж, хувцсаа зайлах хэрэгтэй шүү.
Алхам 4. Зайлсныхаа дараа зөөлөн угаалтуурынхаа хананд хувцсаа нааж, түлхэж өгч усыг нь шүүж авна. Үүнээс өөрөөр усыг нь шүүхийн тулд мушгих юм уу базаж болохгүй.
Алхам 5. Хатаах. Мэдээж ингээд ус хангалттай шавхагдаагүй байгаа учраас усыг шүүхийн тулд танд том цэвэр цагаан цайвар будаг гардаггүй алчуур хэрэгтэй. Алчуураа хавтгай гадаргуу дээр тавиад ноолуураа дээр нь бүх үрчлээг нь тэнийлгээд тавина.Алхам 6. Ингээд дээрээс нь авахуулаад алчуураа ноолууртайгаа хамт орооно. Ороож дуусаад, алчуурынхаа гадна талаас сайн базна. Ингэснээр хувцасны ус маш сайн шавхагдах болно.
Алхам 7. Хамгийн сүүлд нь угаасанхувцсаа цэвэр тэгшхэн гадаргуу дээр тавихад хангалттай.






















