

Ноолуурын тухай
Ноолуур нь ямааны зөөлөн улингар үс юм. Ноолуурын чанар нь түүний, өнгө, урт, ширхэг болон диаметрээр (микрон) тодорхойлогддог. Ноолуурын дулаан, зөөлөн, бат бөх байдал нь түүнийг нэхмэл бүтээгдэхүүний хамгийн эрэлттэй түүхий эд болгодог.
Чанартай ноолуур бий болох нөхцөл болсон хүйтэн сэрүүн ба хуурай уур амьсгалтай Төв болон Зүүн Азийн тал нутгаас бараг бүх ноолуур нийлүүлэгдэж байна. Монгол болон БНХАУ нь дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 85 хувийг хангадаг гол нийүүлэгчид бол Иран, Афганастан, Казакстан, Киргизстан, Пакистан, Энтэхэг Турк улсууд үлдсэн хувийг нийлүүлдэг.

Хаврын эхэнд ноолуур хөөрөх цагаар малчид ямаагаа самнаж түүхий ноолуур авдаг. Голчлон ноолуурын ченжүүд, худалдаачид малчдын түүхий ноолуурыг худалдан аваад ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд борлуулдаг. Улмаар ноолуурыг өнгө болон чанараар нь ангилж угааснаар тоос шорооноос салж цэвэрлэгдэнэ. Дараа нь ноолуурын ширхэгээ үс хялгаснаас нь салгах ажиллагаа явагдана. Ингээд ялгаж авсан цэвэр ноолуур нь ээрэгдсэн утаснаас эхлэн эцсийн ноолууран бүтээгдэхүүн, эдлэл хувцас болон дэлхий даяархи хэрэглэгчдэд хүрдэг байна.




















