

TDB Цахим зээлийн үйлчилгээ
Та аль ч банкны харилцагч байж болох ба ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, банкны салбарт очихгүйгээр 7 хоногийн 24 цагийн турш зээлийн хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэн, гэртээ хүргүүлэн авах боломжтой.
- Урьдчилгаа төлбөр: 0₮
- 30 сар хүртэлх хугацаатай
- Зээлийн хүү: 1.9%
- Зээлийн дүн: 10 сая хүртэл
Давуу тал
Маш хялбар
Та аль ч банкны харилцагч байж болох бөгөөд авахыг хүссэн бараагаа сагсандаа хийж, зээлийн хүсэлт гаргах товчийг дарахад хангалттай.
Материал бүрдүүлэх шаардлагагүй
500.0 мянган төгрөг хүртэл дүнтэй зээлийн хүсэлт илгээхэд бичиг баримт шаардлагагүй бөгөөд Та хувийн мэдээллээ үнэн зөв оруулахад болно.
Урьдчилгаа төлбөргүй, илүү бага хүүтэй зээл авах боломж
Та харилцдаг банк үл харгалзан өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан орлогоо нотолсноор 10.0 сая төгрөг хүртэл зээл авах боломжтой.
Зээлийн шийдвэр гаргалт
Таны зээлийн хүсэлтийг 24/7 цагийн турш хүлээн авах систем хариу өгдөг.
Таны барааг хүргэж өгнө
Таны захиалсан бараа бүртгэлтэй хаягаар тань шууд Таны гар дээр очно.
Алхам 1
1. Манай вэбсайтаас бараагаа сонгон сагсанд хийнэ.
2. Зээлээр худалдан авах товчийг дарна.
Алхам 2
Лизинг үйлчилгээний цонх гарч ирснээр өөрт тохирох сонголтыг хийнэ.
Таны сард төлөх нийт зээлийн дүн нийт орлогын 60% -иас ихгүй байх ёстой ба зээлийн дүнгийн орлогод эзэлж буй хувиа хянах боломжтой.
- Шуурхай Лизинг
Бага үнийн дүнтэй худалдан авалт хийж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Нэмэлт орлого нотлох шаардлагагүй. Урьдчилгаа төлбөр 50 хувь, лизинг төлөх хугацаа 6 хүртэл сар.
- Урт хугацааны Лизинг
Их үнийн дүнтэй худалдан авалт хийж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Орлого нотлох шаардлагатай ч урьдчилгаа төлбөргүй 30 сарын хугацаатай.
Алхам 3
1. Онлайн лизингийн хүсэлтээ бөглөнө. /үнэн зөв бөглөх нь таны цагийг хэмнэнэ/
2. Иргэний үнэмлэх болон "сэлфи" зургаа оруулаад хүсэлтээ илгээнэ. /Сэлфи зураг нь таныг баталгаажуулах хэрэгсэл болох тул та бусад төрлийн зураг илгээхгүй байх ёстойг анхаарна уу/
Алхам 4
1. Хэрэв та Урт хугацааны Лизингийн үйлчилгээ сонгож байгаа бол НД-ын сайт, эсвэл E-Mongolia-с код авч оруулна.
2. Онлайн зээлийн хүсэлт ажлын 24 цагт багтаж шийдэгдэнэ.
3. Таны зээлийг банк зөвшөөрмөгц гэрээг бид таны байршил дээр очиж зуруулна.
4. Хүргэлтээр таны гэрт сонгосон бараа хүргэгдэх болно.




















