

МИНИМАЛ ЗАГВАРЫН ХИВС САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Хүн амьдралынхаа нийт наслалтын 90%-ийг гэр, ажил гэх мэт ямар нэг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа байна. Нөгөө талаар бид гадна орчинд зөвхөн 10%-д нь байдаг гэсэн үг юм. Гэр болон ажлын орчин бидний ихэнх цагаар амьдардаг орчин болох нь эндээс харагдаж байна.
Энэ 2 орчноос бид амьдралынхаа хэв маяг, сэтгэлийн таашаал, өөрийн үнэ цэнэ, байр сууриа мэдэрч байдаг. Түүгээр зогсохгүй бидний амьдарч ажиллаж буй орчин бидний эрч хүчний урсгалыг цэнэглэж байдаг. Энэ цэнэгийг авахын тулд бидэнд эдгээр орчнуудын дотоод засал, түүний хэв маяг ямар байх нь ихээхэн чухал.
Бид хамгийн сүүлийн үеийн интерьерийн трэнд буюу контемпорари хэв маяг, минималист хэв маягт тохирох “Юникарпет” брэндийг санал болгож байна.
Орчин үеийн эдгээр чиг хандлагууд нь байгалийн болон хул натурал өнгө зонхилсон хэтэрхий том эрээн хээ хуараас татгалзсан хандлагатай байна.
Манай Юникарпет брэндийн дараах хивснүүд нь геометр дүрсийн хэлбэр бүрдлүүдийг босоо болон хэвтээ чиглэлд тэнцвэрт хэмнэлийг баримтлан загварчилсан, огторгуйд оршиж буй олон цэгийн нэгдлийг баялаг өнгөөр ил гарган орчин үеийн ямар ч интерьерд төгс зохицохоор бүтээсэн онцлогтой тул байгалийн модон тавилга, орчин үеийн модерн тавилга, интерьер гээд алинд нь ч хамгийн зохицол сайтай байх болно.




















