

"Эрдэнэт хивс" ХХК-ийн хивсийг Япон улсын зах зээлд амжилттай борлуулж буй ОУКОКУ компанийн төлөөлөгчдийг Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүлээн авч уулзлаа.
42 жилийн түүхтэй үндэсний үйлдвэрлэгч болох манай “Эрдэнэт хивс” ХХК-ийн үйлдвэрлэдэг экологийн гаралтай, байгальд ээлтэй хонины ноосоор урладаг хивс, хивсэн бүтээгдэхүүнийг Япон улсын ОУКОКУ компани 2008 оноос хойш Япон улсын зах зээлд 80 орчим салбар дэлгүүр болон онлайн худалдаагаар амжилттай таниулан, худалдан борлуулсаар байна.
Бидний хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан ОУКОКУ компанийн Ерөнхийлөгч Мицүхару Имаи, Зар сурталчилгааны багийн ахлах Хазуки Араи, худалдан авалтын менежер Манабу Мияамото нарыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үр дүнд Монголын үндэсний ууган үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” брэндийн хонины ноосон хивсийг Япон улсын зах зээлд нэвтрүүлэн, худалдан борлуулж байгаад талархал илэрхийлэхийн сацуу хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Since 2008, Japan's OUKOKU Group has successfully introduced and sold through their 80 and more branch stores and online sales channel, eco-friendly sheep woolen area rugs and carpets from “Erdenet Carpet”LLC, a national manufacturing company with over 42 years of experience.
As part of our collaboration, the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to Japan, B. Bayarsaikhan met with the President of OUKOKU, Mitsuharu Imai, Head of Advertising Team Hazuki Arai, and Purchasing Manager Manabu Miyamoto.
As a result of the meeting, Mongolia's first national manufacturer “Erdenet Carpet” LLC, expressed its support for cooperation, while expressing gratitude for introducing and selling sheep wool carpets to the Japanese market.




















