

UNICARPET Брэнд
2015 онд Бельги Улсын хамгийн сүүлийн үеийн технологи бүхий "Axminster" машиныг оруулж ирэн, ашиглалтад оруулснаар ноосон дорожны шинэ үеийг нээж, Unicarpet брэндийн хивс, дорож нь өргөн хэрэглээнд зохицсон буюу оффис, онгоцны буудал, ресторан, зочид буудал, кино театр, тоглоомын газар гэх мэт хөдөлгөөн ихтэй орчинд тохиромжтойгоор манай компаний бусад нягтын хивс дорожноос онцлог юм.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
Үсний өндөр: 7мм
1 метр квадрат дахь үслэг гогцооны тоо: 228,000ш
1 метр квадрат дахь жин: 1,6кг
Үслэг утасны бүтэц: 80% ноос, 20% полиамидийн холиотой утас, полипропилен утсаар хийгдэнэ.
Өнгөний тоо: 10
Машины өргөн: 4м
Нэхэх машины сарын хүчин чадал: 4,000 метр квадрат
Технологи: Зүссэн гадаргуу (Cut), Аксминстр технологи
БАЙРШЛЫН ЗОХИЦОЛ
Оффис, тоглоомын газар, онгоцны буудал, кино театр, ресторан, зочид буудал гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй орчинд тохиромжтой.
БОЛОМЖ
- Нэг загвар дээр 16 хүртэлх өнгөөр хивс, дорож нэхэх өргөн боломж
- Өнгө, загварын өргөн сонголттой, өртөг багатай
- Бага болон дундаж нягтралтай төрөл бүрийн ноосон хивс, өргөн дорож үйлдвэрлэхэд тохиромжтой байдаг.
- Утасны дүүргэлт сайтай тул цардах шаардлагагүй байж болно
- Материал хэмнэх боломжтой
- Өндөр үстэй шагги нэр төрлийн хивс болон хавтгай, зүсэгдсэн гадаргуутай хивс, дорож үйлдвэрлэхэд тохиромжтой
- Хивсний нягт, сүлжээсийг өөрчлөх өргөн боломжтой
- Хивсний ар цэвэр гардаг




















